Инженер геологи, Ашигт малтмалын эрэл хайгуул

Бидний үйлчилгээ

Инженер геологи, Ашигт малтмалын эрэл хайгуул

Манай компани 2002 онд барилгын инженер геологи, буурь суурийн шийдэл боловсруулах чиглэлээр байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй бүх төрлийн барилга байгууламжийн геотехникийн болон гидрогеологийн иж бүрэн судалгаа шинжилгээ, геологийн хайгуулын ба худгийн өрөмдлөг, барилгын материалын туршилт шинжилгээ, чанарын хяналт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг, нийт 40 гаруй үндсэн  ажилтан  ажиллагсадтай,  сүүлийн  үеийн өрөмдлөгийн болон лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хөрс, материалын туршилт шинжилгээний иж бүрэн итгэмжлэгдсэн суурин болон хөдөлгөөнт лабораторитой.

Манай хамт олон сүүлийн жилүүдэд Олон улсын нисэх онгоцны буудал, Авто зам, Төмөр зам, Гүүр, Өндөр болон тусгай зориулалтын барилгууд, Цахилгаан дулааны станц, Сэргээгдэх эрчим хүчний (салхи болон нарны цахилгаан станц) барилгууд, цэвэрлэх байгууламж, усны нөөц хангамж гэх мэт томоохон барилга байгууламжуудын геотехникийн судалгааны ажлыг гүйцэтгэж арвин их туршлага хуримтлуулсан.

Хот, сум суурины ерөнхий төлөвлөгөө, орон сууц, үйлдвэр, аж ахуй, соёл үйлчилгээний барилгууд, нисэх онгоцны буудал, төмөр  зам,  авто зам, гүүр хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, газар доорхи агаарын шугам сүлжээ гэх мэт барилга байгууламжуудын талбайн геотехникийн судалгааг Монгол улсын болон олон улсын стандарт, норм дүрмийн дагуу хийж тайлан, дүгнэлт боловсруулж байна.